Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвс тэжээлийн үнийг хөнгөллөө

2022-12-27

Өмнөговь аймгийн Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэсэн өвсний үнийг боодол тутамд 55%, хивгэн тэжээлийн үнийг шуудай тутамд нь 30%, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар бэлтгэсэн ногоон тэжээлийн үнийг 50%, сумдын нөөцөд бэтгэсэн өвсний үнийг 55%-р тус тус хөнгөллөө.
Тогтоосон үнээр малчин, мал бүхий өрхөд борлуулах түр журам гарсан бөгөөд аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн  газар, Онцгой байдлын газар, сумдын Засаг дарга нарт холбогдох үүрэг чиглэл өгсөн.
Манай аймгийн 15 сумын 59 багт 6678 өрхийн 2,7 сая гаруй толгой мал сүргийн өвөлжилт, хаваржилт хүндэрч байна!
Цагийн хэцүүг хохирол багатай даван туулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, малчдад дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаагийн нэг нь энэхүү үнийн хөнгөлөлт юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%