Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2022-12-30

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд Шүүхийн шинжилгээний албанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсанаар 6 сая төгрөгийн үнэ өртөг бүхий шаардлагатай багаж, хэрэгслийг гардуулан өглөө.
Тус багаж, хэрэгсэл нь хэрэг, зөрчлийн газрын үзлэгээр мөр илрүүлэх, нотлох баримт цуглуулах ажиллагааны чанарт ахиц гаргах орчин үеийн дэвшилтэт зориулалтын гэрэлтүүлгийн хэрэгсэл юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%