Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ 31 ЖИЛД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 🇲🇳

2023-01-11

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Үндсэн хуулийн боловсрол олгох, үзэл санаа, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Монгол Улсын Шинэ Үндсэн хууль 31 жилд” хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.11/ нутгийн удирдлагын ордны хуралдааны танхимд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт:
✅Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хөтлөгч, чиглүүлэгчээр,
✅ БНМАУ-ын АИХ-ын Депутат, Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабал
✅12 жил аймгийн ерөнхий Аудитороор ажилласан, Төр, захиргааны ахмад ажилтан Ч.Цэрэнчимэд
✅1996-2000 онд Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, МУ-ын Гавьяат эдийн засагч Л.Галбадрах
✅Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдал
✅Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дарви сумын Засаг дарга О.Ганцоож
✅МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн багш Б.Болорцэцэг нар зочин паналистаар,
мөн Ховд аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 200 гаруй сурагч урилгаар оролцлоо.
“Монгол Улсын Шинэ Үндсэн хууль 31 жилд” хэлэлцүүлгээр өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс, тухайн цаг үеийн онцлох ач холбогдол, өөрчлөлтүүд, нийгэм шилжилтийн үеийн нөхцөл байдал, гүйцэтгэх захиргааны байгууллагын тухай, Нутгийн өөрөө удирдах байгууллага төлөвшин хөгжсөн талаар болон Үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлал зэрэг асуудлуудыг онцлон хэлэлцлээ.
Оролцогч хүүхдүүдийн тухайд энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангиа төгсөөд ЭЕШ-аа өгөх ахлах ангийн сурагчид оролцсон нь чухал ач холбогдолтой байлаа. Учир нь өнгөрсөн цаг хугацаанд Монгол улс хэрхэн Үндсэн хуулиа баталсан талаар зочин панелистуудын сонирхолтой яриа, түүхэн цаг үеийн дурсамжуудыг сонслоо.
Мөн хэлэлцүүлэгт оролцсон сурагчдаас хүний эрх, эрх чөлөө, үндсэн хуулийн өөрчлөлтийн ялгаа, ач холбогдол, хүн бүр өмчтэй болсон, хувьчлалын талаар, болон орлогын татвар, ажилгүйдэл, ажлын байрны тухай зэрэг олон асуултыг оролцогчдоос асууж байсан нь хэлэлцүүлгийг илүү сонирхолтой болгож байсан юм.
Хэлэлцүүлгийг 2023.01.11-ний 21:00 цагт орон нутгийн Ховд телевизийн эфирээр болон Ховд ТВ /HD/ цахим хуудсаар хүлээн авч үзээрэй.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%