Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга сургалт боллоо

2023-01-07

Өнөөдөр /2023.01.06/ аймгийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Баруун бүсийн инновац, сургалт, хөгжлийн үндэсний төвийн сургагч багш Х.Отгонбаяр хийлээ.
Хөдөлмөрийн хууль, тогтоомж, хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн суурь зарчим, үндсэн эрх, хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл, хамтын харилцаа, хөдөлмөрийн сонирхлын маргаан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нийтлэг зохицуулалт зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, сургалт орлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%