Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН ЭРХЭМҮҮД.

2023-01-12

-Баяннуур сумаас аймгийн Засаг дарга Күнтуганы Мизамхан
-Улаанхус сумаас төр нийгмийн зүтгэлтэн Асханбайн Сарай
-Цэнгэл сумаас хүний их эмч Хылышийн Хузкей
-Сагсай сумаас Нэгдэлчдийн холбооны дээд зөвлөлийн орлогч дарга Баглатын Зарыккан
-Толбо сумаас Байгаль орчны яамны сайд Уатханы Маулет
-Дэлүүн сумаас Худалдаа бэлтгэлийн триестийн дарга Сейтханы Исхан
-Булган сумаас хүний их эмч Жумабайн Жүнис
-Алтанцөгц сумаас нэгдлийн дарга Огноогийн Цэрэв
-Алтай сумаас аймгийн ХААУГ-ын дарга А.Болат
-Буянт сумаас Ядмын Хүрлээ
-Бугат сумаас малын их эмч Жапарханы Сейтмурат
-Цагааннуур тосгоноос дамжлага баазын дарга Халигийн Алип,
-Өлгийн төвийн 3 тойргоос аймгийн Ардчилсан Холбооны Зохицуулах Зөвлөлийн ерөнхий зохицуулагч, багш, сэтгүүлч Насырын Самат, Монголын Мусулманы нийгэмлэгийн тэргүүн, дипломат Кадырын Сайран, Казахын эв нэгдлийн хөдөлгөөний удирдагч, эрдэмтэн Сартхожагийн Харжаубайнар сонгогдож ганцхан Ногооннуур сум депутатаа сонгож чадалгүй Үндсэн хууль батлалцаагүй ганц сумаар тодорч түүхэнд үлдсэн юм.
 
Одоо амьд сэрүүн байгаа нь Баян-Өлгий аймагт Н.Самат, Х.Алип, Ж.Сейтмурат, Улаанбаатарт К.Сайран, Я.Хүрлээ, Казахстанд К.Зарыккан, С.Харжаубай нар болно.
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%