Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АЙМГИЙН ИТХ-ААС ХАРААГҮЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАГДСАН БРАЙЛЬ НОМЫГ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САНД ГАРДУУЛАН ӨГӨВ.

2023-01-13

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас аймгийн Төв номын санд хараагүй болон сул хараатай хүмүүсийн оюуны мэлмийг тэлэх зорилгоор хурууны өндгөөр тэмтрэн унших хурууны өндгөнд мэдрэгдэхүйц цэгүүдийн нийлэмж болох товгор үсэгтэй шинэ үндсэн хуулийн брайль номыг бэлэглэлээ.
 
Ингэснээр шинэ үндсэн хуулийг аймгийн хараагүй болон сул хараатай ард иргэд маань унших, судлах, танин мэдэх боломжийг бага ч гэсэн бүрдүүлж өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%