Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЖОЛООЧ Х.ТАНАТАР 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ.

2023-01-11

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын жолооч Х.Танатар байгууллагын шинэ жилээр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны ялагч болсон. Тэрээр дуудлага худалдаанд ялсан мөнгөө нийгмийн хариуцлагын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Баян-Өлгий аймаг дахь салбар Хүүхэд хөгжлийн төвд хандивлахаа илэрхийлсэн юм.
 
Х.Танатар амласан ёсоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Баян-Өлгий аймаг дахь салбар Хүүхэд хөгжлийн төвд 500 мянган төгрөг хандивлалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хайрлаж, дэмжлэг туслалаа үзүүлсэн Х.Танатард уншигчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%