Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.МАРАЛБЕК ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ МАНЛАЙЛАГЧААР ШАЛГАРЧЭЭ.

2023-01-18

Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Монгол Улсын Их Сургууль хамтран “Койка” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шалгарууллаа. Нийслэл, 9 дүүрэг, 21 аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс жендерийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчдыг аймаг, нийслэл, дүүрэг тус бүрээр шалгаруулсан бөгөөд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Маралбек жендерийн мэдрэмжтэй манлайлагчаар шалгарсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%