Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА 2023” ХАР УС НУУРЫН МӨСНИЙ БАЯР БОЛЛОО

2023-01-21

Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр эхэллээ.
“Мөнгөлөг шагшуурга 2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлог юм.
Хар ус нуурын мөсний баяраар:
📍 Олон угсаатны баярын жагсаал,
📍 Олон угсаатны соёлын үзүүлбэр,
📍 Монгол туургатны Мөсөн сурын харваа,
📍 Мөсөн шагайн харваа,
📍 Мөсний барилдаан,
📍 Морин чарганы үйлчилгээ,
📍 Морь тэмээ унах, зураг авахуулах үйлчилгээ,
📍 Бүргэдийн үзүүлбэр,
📍 Тэшүүрийн үйлчилгээ,
📍 4 дугуйт мотоциклийн үйлчилгээ зэрэг сонирхолтой үзвэр үйлчилгээнүүдийг үзэж сонирхох боломжтой.
Байгаль дэлхийгээ хайрлаж, өв соёлоороо бахархах өвлийн аялал жуулчлалын наадамд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчид, Ховдчууд та бүхэн маань тавтай сайхан аялаарай.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%