Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Invest Khovd ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

2023-01-19

Монгол Улсын баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, аж ахуй нэгжүүдийн хамтран ажиллах индэр болж, баруун бүсийн хөгжлийн тулгуур төв, бүс нутгийн дэд бүтцийн чухал уулзвар болсон Ховд аймагт хөрөнгө оруулалт татах, чадварлаг хүний нөөцийг ажиллуулах, гарааны бизнесийг дэмжих, эдийн засгийн шинэ сэргэлтийн Шийдэл боломжуудыг санал болгож байгаа Invest Khovd хөрөнгө оруулалтын форум амжилттай болж байна.
Өнөөдөр форумын хүрээнд бизнес, аж ахуйн нэгжүүдийн “Khovd Expo” үзэсгэлэн худалдаа аймгийн Спортын ордонд, “Hack for Khovd” хакатоны сүүлийн шатны шалгаруулалт аймгийн Хөгжимт Драмын театр-т зохион байгуулагдана.
Мөн “Эрчим хүчний сэргэлт”, “Баруун бүсийн хөрөнгө оруулалт ба аялал жуулчлал”, “Тээвэр логистик”, “Цахим шилжилт”, “Боловсон хүчин”, “Баруун бүсийн хөрөнгө оруулалтын боломж”, “Ховд хот ба барилгын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр салбар хуралдаанууд үргэлжилнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%