Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН XIII ХУРАЛДААН ЦАХИМААР ХУРАЛДЛАА.

2023-01-25

Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн XIII хуралдаан цахимаар хуралдлаа. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой 7 асуудал хэлэлцлээ. Үүнд:
  1. Аймгийн ИТХ-ын 2023 оны төлөвлөгөө батлах тухай
  2. Аймгийн Засаг даргын "Шинэ хөгжлийн зам”  үйл ажиллагааны  хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай
  3. "Нээлттэй Булган” дунд хугацааны хөтөлбөрийн төслийн танилцуулга
  4. Аймгийн ”ХАА-Хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ний дүрмийг шинэчлэн батлах тухай
  5. Аймгийн 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
  6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай
  7. Орон нутгийн өмчийн асуудал

 

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%