Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН 13-Р ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2022-12-05

Энэ удаагийн хуралдаанаар:
📌 Аймгийн 2023 оны төсөв батлах тухай
📌 2023 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах тухай 
📌 Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай
📌 Орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогын дүнг нэгтгэн батлах тухай
📌 Сэргэлэн сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
📌 Газрын нэгдмэл сайнгийн ангилал хооронд шилжүүлэх тухай
📌 Богдхан төмөр замын чигийн дагуух газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай
📌 Шинэ суурьшлын бүсийн 3 дахь ээлжийн орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
📌 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлана.
Хурлын хуралдааныг Юнивишны 958-р суваг Төв телевизээр шууд дамжуулж байна. 
                                        АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%