Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумдын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга нарын 2022 оны үйл ажиллагааг дүгнэж байр эзэлсэн сумдын удирдлагуудад өргөмжлөлийг гардууллаа

2023-01-25

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал сумдын ИТХ-ын дарга нарыг хүлээн авч уулзан 2022 онд орон нутагтаа гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлын сайн зохион байгуулсан  Чулуут, Хайрхан, Эрдэнэбулган сумдад өргөмжлөл мөнгөн шагналыг гардуулж өглөө. Мөн сумдын ИТХ-ын дарга нарыг хүлээн авч уулзан өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар сонсон цаашид хийж  хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өглөө. Мөн энэ өдөр аймгийн ЗДТГ-аас Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, аймгийн Засаг даргын 2021 оны А/143 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-уудын дагуу аймгийн 19 сумын 2022 оны үйл ажиллагааг дүгнэж, амжилт гаргасан сумдын Засаг дарга нарт өргөмжлөл гардууллаа.

  1. Чулуут сум
  2. Эрдэнэмандал сум
  3. Эрдэнэбулган сум
  4. Өндөр-Улаан сум
  5. Хангай сумд үйл ажиллагаагаараа тэргүүлжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%