Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА0 ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО" СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2023-02-06

      Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд "ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО" сэдэвт бүсчилсэн сургалт Дархан-Уул аймагт /2023.02.03/ зохион байгуулагдлаа.
    Тус сургалтад Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нар, Төлөөлөгчид, Ажлын албаны хэлтсийн дарга нар оролцсон ба УИХ-ын гишүүн асан, Улсын бага хурлын гишүүн, Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэнгийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль- Орон нутгийн чиг үүрэг, төсөв, санхүү, эдийн засгийн бие даасан байдал”, Удирдлагын академийн багш, доктор, профессор Я.Бямбаяр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, хариуцлага”, Удирдлагын академийн Удирдлага, сэтгэлзүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Г.Жаргал “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар нутаг болон иргэдийн суурьшилтай холбогдох асуудал, түүний шийдэл сэдэвт судалгааны танилцуулга, Засгийн газрын референт С.Нямбаяр ”Орон нутгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зарим асуудлууд, Засгийн газрын референт Д.Бямбадулам Нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар, Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр “Төсвийн харилцааны шинэтгэл, орон нутгийн төсвийн удирдлага”, “Төсвийн хяналт, шалгалт, аудит хийхэд анхаарах зарим асуудал” зэрэг сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
      Оролцогчид дээрхи мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%