Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулиудийг иргэдэд сурталчлах өдөрлөг зохион байгуулагдлаа.

2023-02-06

2023 оны 01-р сарын 01-ээс хэрэгжих хуулиуд болон 2022 онд хэрэгжиж эхэлсэн хуулиудийг сурталчлах өдөрлөг 2023 оны 02-р сарын 06-нд зохион байгуулагдаж иргэд албан хаагчид хамрагдлаа. Дараахь хуулиудийн талаар мэдээлэл өгсөн. Үүнд: 

  1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль.
  2. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль
  3. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
  4. Зөвшөөрлийн тухай хууль
  5. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай.
  6. 2022 оны жилийн эцсийн ХХОАТатварын тайлан хүлээн авах, хөнгөлөлт чөлөөлөлт, буцаан олголтын тухай.
  7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль
  8. Хөдөлмөрийн тухай хууль

Өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдийн бүртгэлийн дугаараар сугалаа явуулан 5 иргэнд ИТХ-ын гарын бэлэг өгсөн.  Хүрэлцэн ирсэн иргэд албан хаагч нартаа баярлалаа.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%