Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан боллоо

2023-02-08

Аймгийн ИТХ-ын ээлжит арван хоёрдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах 4 асуудлыг хэлэлцлээ.
1. Аймгийн ИТХ-ын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
2. "Нээлттэй Архангай" хөтөлбөрийг хэлэлцэн батлах тухай
3. Аймгийн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай
4. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
1. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг улируулан сонгох шийдвэрийг төлөөлөгчид дэмжиж батлав.
2. “Нээлттэй Архангай” хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх асуудлын талаар төлөөлөгчдөөс гарсан саналыг хөтөлбөрт тусган батлахаар шийдвэрлэв.
3. Аймгийн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд “Хангалттай” үнэлгээ өгсөн байна.
4. Аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс Г.Алтан-Очирыг, төлөөлөгч Б.Санжмятав АН-ын гишүүн Х.Отгонбатыг, МАН-ын бүлгээс аймгийн МАН-ын дарга Б.Цэрэннадмидыг нэр дэвшүүлсэн бөгөөд АН-ын гишүүн Х.Отгонбат нэрээ татаж 2 төлөөлөгч дээр дэгийн дагуу нууц санал хураалт явуулахад хүчингүй 1 саналын хуудас гарсан ба МАН-ын бүлгээс нэр дэвшигч Б.Цэрэннадмидыг 20 төлөөлөгч буюу 51,28 хувь нь дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%