Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-02-06

         Чингэлтэй дүүрэг нь 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан билээ.

          Энэ хүрээнд өнөөдөр /2023.02.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн удирдлага, ажилтан албан хаагчидтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

         Зөвлөлдөх уулзалтад Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Т.Идэрцагаан, тус хорооны гишүүн, Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, Б.Болортунгалаг, Д.Уянга, Ч.Мягмарсүрэн болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга, Төлөөлөгч Т.Уламбаяр, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Одгэрэл, холбогдох ажилтан, албан хаагчид оролцлоо.

         Тус зөвлөлдөх уулзалтаар дүүргийн нутаг дэвсгэр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарт төрөөс баримталж буй бодлого, тэдний үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр 2023 оны төлөвлөгөөг уялдуулах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

         Зөвлөлдөх уулзалтаар дүүргийн нутаг дэвсгэр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд жижиг дунд үйлдвэр эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжих бодлого, төрийн үйлчилгээг танилцуулах уулзалтыг хороодын Иргэний танхимаар дамжуулан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%