Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сар шинийн баярын босгон дээр Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчидыг тодрууллаа.

2023-02-08

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сар шинийн баярын босгон дээр Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчидыг тодрууллаа.
 
Баян-Өлгий аймгаас шалгарсан Улсын аварга малчин, тариаланчдад баяр хүргэж, ажлын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
УЛСЫН АВАРГА МАЛЧИНААР;
 
1. Толбо сумын малчин Ханапиягийн Жайдарман,
2. Сагсай сумын малчин Мендейн Ермурат,
3. Алтай сумын малчин Баасанхүүгийн Батсуурь,
4. Алтанцөгц сумын малчин Рымханы Самархан,
5. Буянт сумын малчин Баастын Жүүхүү,
6. Цэнгэл сумын малчин Мугайгийн Энх-Уял
 
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР;
 
1. Баяннуур сумын тариаланч Сахайны Бахытжан.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%