Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурван багийн ИНХ-ын хуралдааны үеэр олон арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

2023-02-09

Гурван багийн ИНХ-ын үеэр сар шинийн баярт зориулсан хүчит 32 бөх, өсвөрийн 16 бөхийн барилдаан, 20 дугаар Цэцэрлэгийн хамт олон “Уншдаг хүүхэд хөгждөг” аяны хүрээнд хүүхдийн ярих чадварыг сайжруулах, ном унших дуртай болгох зорилгоор эцэг эхчүүдтэй хамтран  хийсэн номын үзэсгэлэн, иргэдийн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаа болж, ХААН банкны үйлчилгээ, сумын Соёлын төвийн хамт олон Гурвантэс сумын Соёлын төв, Ноён сумын Соёлын төвийн уран бүтээлчидтэй хамтран “Түмэндээ өргөх аялгуу” уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулав.
- Юнитель компани Сайншанд багийн Эрээний нуруу, Бүйлсэн багийн төвд тавигдсан сүлжээний антеннуудын нээлтийг хийж багийн иргэдийн нийтийн хуралд цугласан иргэдийн дунд дугаарын урамшуулалт худалдааг зохион байгуулж азтан шалгаруулав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%