Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурван багийн иргэдийн Нийтийн нэгдсэн хуралдаан боллоо

2023-02-08

2023 оны 2 сарын 8 ны өдөр  багуудын иргэдийн нийтийн нэгдсэн  хуралдаан  болов.
Багуудын иргэдийн нийтийн хуралдаанаар:
- Сумын ИТХ-ын 2022 оны ажлын тайлан
- Сумын Засаг даргын “Хөгжил 100” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайлан, 2023 онд суманд хийж хэрэгжүүлэх ажлын мэдээлэл
- Сумын 100 жилийн ойн бэлтгэл ажлын тухай мэдээлэл
- Татварын хуулийн талаарх мэдээлэл / аймгийн Татварын хэлтсийн байцаагч нар/
- Аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүдийн мэдээлэл
- Сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсрол, Соёл төв, Дэмд Од ОНӨААТҮГазар
- Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөр Халамжийн мэргэжилтэн, Нийгмийн ажилтан, Газрын даамал нарын мэдээлэл
- Сумын Цагдаагийн хэсгийн  мэдээлэл
- Хаан банкны мэдээлэл зэрэг мэдээллүүд тавигдаж иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%