Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хээрийн амьтанд өвс тавих ажлыг зохион байгууллаа.

2023-01-18

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид  Сэврэй хайрханы ар бэлд 2450м өндөрт болон сумын ойр орчимд хар сүүлт үзэгдэх болсон газруудаар хээрийн ан амьтанд зориулан өвс тавих биотехникийн арга хэмжээг зохион байгуулав. Сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны хамт олон хувийн зүгээс өвсний үнэ зардлыг гарган Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын байцаагч, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааалалтын захиргааны Байгаль хамгаалагчид хамтран 1 тонн /50 боодол/ өвс тавив.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%