Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт 91.2%-тай байна

2023-02-14

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн  дэд хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцлээ. Хөтөлбөрийн хүрээнд 11 арга хэмжээг төлөвлөж жилийн  эцсийн дундаж биелэлт 91.2%-тай байна.

Өнгөрсөн онд “Жендэрт суурилсан хүний эрхийг хүндэтгэе” 5 сарын аян, “Эмэгтэйчүүдийн эрх, хөгжилд–Эрдэнэтийн эмэгтэйчүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Тодруулбал,

  • “Эмэгтэйчүүдийн эрх, хөгжил–өнөөгийн байдал”
  • "Эрчүүд нийгмийн хөгжилд",
  • "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо",
  • “Бүх хайраа гэр бүлдээ”
  • “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийн нээлт чадавхжуулах сургалт, уулзалт, зөвлөгөөн зэрэг 5 төрлийн 10 удаагийн арга хэмжээнд 2258 хүнийг хамруулжээ.

Мөн  Орхон аймгийн 52 мянган эрэгтэйчүүдийн 17 хувийг сургалт, сурталчилгаа, төрөл бүрийн арга хэмжээнд хамруулсан байгаа нь онцлох үзүлэлт юм. 2021 онд БОЭТ-ийн эрэгтэйчүүдийн кабинетаар 2583 эрэгтэй үйлчлүүлсэн бол 2022 онд 5364 хүн хамрагдсан нь 2.1 дахин өссөн үзүүлэлт юм. Тус кабинет эрэгтэйчүүдийн бөөр шээсний замын болон нөхөн үржихүйн эрхтний эмгэгийн оношилгоо, эмчилгээ болон эрэгтэйчүүдийн хэрэгцээнд тохирсон ээлтэй эрүүл мэндийн 10 төрлийн багцаар тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдээс хүрсэн үр дүнг ахиулах, 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%