Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛЪЯ” , “СЭРЭМЖЛҮҮЛЭГ-2023” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-02-15

Өнөөдөр /2023.02.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Хурандаа К.Нямдаваатай албан уулзалт хийж хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх “Орчны бохирдлыг бууруулъя”, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх “Сэрэмжлүүлэг-2023” арга хэмжээний талаар болон цаг үеийн бусад асуудыг хэлэлцэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

         Экологийн цагдаагийн албанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран энэ оны 02-р сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд “Орчны бохирдлыг бууруулъя” арга хэмжээг зохион байгуулж байна.

          Тус арга хэмжээний гол зорилго нь хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлыг алдагдахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, эерэг дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэгджээ.

          Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх “Сэрэмжлүүлэг-2023” арга хэмжээ нь 2023  оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал зохион байгуулагдаж байна.

          Галлагааны улиралд зуух, ханан пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хаалтыг хаах, зуухны битүүмжлэл алдагдах зэргээс шалтгаалан угаарын хийн  улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэл үүсдэг юм.

          Байгаль орчноо хамгаалах, орчны бохирдлыг бууруулж, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэх болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх эдгээр үйл ажиллагаанд иргэн бүрийн оролцоо, зөв хандлага, төлөвшил чухал ач холбогдолтой тул та бүхнийг идэвх санаачилгатай оролцохыг уриалъя.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%