Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН “2022 ОНЫ АВАРГА”-УУД ТОДОРЛОО

2023-02-20

XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Харагчин туулай жилийн босгон дээр 2022 онд ажил үйлсээрээ манлайлан идэвх зүтгэл гаргаж, аймаг, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилтан, албан хаагч нарыг салбар тус бүрийн аваргаар шалгарууллаа.
 
Шагналыг 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 16:00 цагт М.Хурманханы нэрэмжит аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдах Сар шинийн баярын хурлын үеэр гардуулна.
 
Аймгийн Засаг даргын Тамгын газар

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%