Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

2023-01-27

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, /ГХУСАЗСЗ/ аймгийн Прокурорын газар хамтран Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ийг өнөөдөр /2023.01.27/ зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ:
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ажлын төлөвлөгөөндөө хамтран ажиллах талаар тусгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Тус зөвлөгөөнд оролцогч байгууллагууд тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа зөвлөлдсөн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%