Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮНДСЭН ХУУЛИЙН ДУГУЙЛАН” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2023-02-07

✅Өнөөдөр Налайх дүүрэг ‘’Иргэдийн шударга шүүх’’ ТББ-тай “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. ‘’Иргэдийн шударга шүүх’’ ТББ-нь ‘’Үндсэн хуулийн дугуйлан төслийн хүрээнд Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй тус төслийг иргэд, төрийн байгууллагын ажилтнуудад танилцуулж, уулзалтын үеэр Дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар, Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
✅“Үндсэн хуулийн дугуйлан” төсөл нь иргэд олон нийтэд хууль тогтоомжийг энгийн, хялбараар таниулан сурталчлах, хүн бүр хуулийг ижил тэгш хэмжээнд дагаж, мөрддөг байх, хуулийн зөв хэрэглээг дадал болгох зорилготой бөгөөд Үндсэн хуулийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх танилцуулга, сургалт зохион байгуулахад талууд хамтран ажиллах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%