Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ БОЛОН ХОТ БАЙГУУЛАЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

2023-02-08

✅Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Зөвлөл болон Хот байгуулалт, байгаль орчны хөгжлийн хорооны өргөтгөсөн хуралдаан болж, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй оршуулгын газруудын гэрээг дүгнэсэн тухай болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэж, эцсийн шийдвэрийг 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах ИТХурлын ээлжит 21 дүгээр хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.
✅Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Хүний эрхийг хангах Үндэсний хороо, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төслөөс хамтран зохион байгуулж буй "Хүний эрхийн манлайлагч-Төлөөлөгч" хөтөлбөрийн сургалтад ИТХ ын Төлөөлөгчид хамрагдах хугацаа давхацсан тул 02 дугаар сарын 10-ны өдөр товлосон хуралдааны товыг 02 дугаар сарын 15-ны өдөр болгон өөрчлөх асуудлыг хэлэлцэж, хуралдааныг хойшлууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%