Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ХҮНИЙ ЭРХИЙН МАНЛАЙЛАГЧ-ТӨЛӨӨЛӨГЧ" ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ХЭСГИЙН СУРГАЛТ 02 ДУГААР САРЫН 09,10,11-НИЙ ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-02-12

✅Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах үндэсний хороо, "Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн" ТББ хамтран, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэл болон 9 дүүргийн ИТХ-ын 30 Төлөөлөгч “Хүний эрхийн манлайлагч-Төлөөлөгч” хөтөлбөрт оролцлоо.
✅Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад дүүргийн 6 Төлөөлөгч тэнцэж, хамрагдсан бөгөөд 1-р хэсгийн сургалтаар хүний эрхэд суурилсан хандлага, төсөв, дүн шинжилгээ, хянан магадлагаа, хот төлөвлөлт, өргөдөл гомдол шийдвэрлэлт, жендэрийн мэдрэмж, тэгш хамарсан бодлого зэрэг сэдвээр суралцаж, Төлөөлөгчид өөрийн төлөөлөх нутаг дэвсгэрт иргэдийн санаа бодлыг нээлттэй сонсох, хүний эрхийн асуудлаарх өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, санаачилга өрнүүлсэн юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%