Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

🔰XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн босгон дээр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолборт газарт аялал жуулчлал, амралтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шагналаар шагналаа.

2023-02-17

🔰 "Аялал жуулчлалын Тэргүүний ажилтан" цол тэмдгээр
Алтанхуягийн Цэндбаяр, Цэвээндоржийн Болдбаатар, Чулуунбаатарыг Гантулга, Цолмон Чинбат, Батдэлгэрийн Пүрэвжаргал, Түдэвванчиг Пүрэв-Очир, Эрдэнэбилэг Буянбадрах нарыг шагнасан бол
"Нийслэлийн Тэргүүний ажилтан" цол тэмдгээр
Цэеэрэгзэн Эрдэнэтуяа, Дорлиг Байгальмаа нарыг тус тус шагнасныг дүүргийн ИТХ-ын дарга буюу 6 дугаар хорооноос сонгогдсон Төлөөлөгч П.Нарантуяа, Төлөөлөгч Э.Хорлоо нар гардуулан өгч, Сар шинийн баярын мэндийг хүргэж, ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%