Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

🔰САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ДҮҮРГИЙН 58 ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛАЙЛАА

2023-02-19

✅XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын босгонд төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулан өглөө.
✅Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд УИХ-ын гишүүн С.Амарсайхан Дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа' Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад төлөөлөл оролцож шагналыг гардуулан өглөө
Шагнагдсан “НАЛАЙХ”-чууддаа баяр хүргэж, ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%