Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 10 цагт ИТХ-ын хуралдааны танхимд болов

2023-02-27

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит  14 дүгээр хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 10 цагт ИТХ-ын хуралдааны танхимд хуралдуулж доорх асуудлыг хэлэлцлээ.

1. “ЭМТНаран” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн батлах тухай 

2. Орон нутгийн өмчит газрыг байгуулах тухай

3. Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тариф батлах тухай

4. 2023 оны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

5. Хоршоо хөгжүүлэх сангийн бүрэлдэхүүн шинэчлэх, зээлийн хэмжээ, тов батлах тухай

6. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хороо байгуулах тухай

7. Бод, бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлж, үржилд ашиглуулах, түрээслэх үнэ тогтоох тухай журам

8. Сумын дундын техник ашиглалтын журам батлах тухай

9. Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай

10. Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай

11. Хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай 

12. Чанарын удирдлагын хороог шинэчлэн байгуулах тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%