Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА.

2023-03-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт "Төлөөлөгчдийн өдөр" арга хэмжээ зохион байгуулж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлэхээр баталсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, түүний биелэлт, боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, сургалтын чанар, хүртээмж, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор ажиллалаа.
 
Аймгийн БШУГ-аас сурлагын чанарт нөлөөлж буй хүчин зүйлийг судлан тогтоох, сургалтын чанарыг сайжруулах, ЭЕШ-д ахиц гаргах, сурах таатай орчин бүрдүүлэх, хамтран сургалтын хувийг нэмэгдүүлэх, багш нарын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх арга замыг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, чадваржуулах, хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын үр нөлөөг дээшлүүлэх зэрэг бодлогыг баримталж ажиллаж байгаа талаарх мэдээлэл танилцууллаа.
 
Арга хэмжээнд оролцсон Төлөөлөгч нар тус газрын ажлын төлөвлөлтийг сайжруулах тал дээр илүү их анхаарч ажиллах, шинийг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлэх, ажилдаа хариуцлагатай байх, аюулгүй байдал, чанар стандарт, үйлчилгээний соёлыг сайжруулахад чиглэсэн санал гаргаж, тус байгууллагын үйл ажиллагааг сайшааж, цаашид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
Дашрамд дурдахад аймгийн хэмжээнд 44 сургууль, үүнээс 39 төрийн, 5 хувийн, бүрэн дунд 27, дунд 2, бага 15 сургуулиудад нийт 25860 сурагч, 3225 ажилтан, 50 дотуур байранд 3590 хүүхэд, нийт 54 цэцэрлэгээс 48 төрийн, 6 хувийн, нийт 8848 хүүхэд СӨБ эзэмшиж байгаа тоон мэдээлэл байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%