Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ СОНСГОЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2023-03-02

Яг одоо /2023.03.02/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Швейцарийн хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл хамтран дүүргийн иргэд, айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоохтой холбогдуулан иргэдийн саналыг авч, тэдний нийтлэг эрх ашгийг хангасан үнэ тарифийг тогтоох зорилгоор сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
 
Тус сонсгол, хэлэлцүүлэгт дүүргийн 1-24 дүгээр хороодын хэсгийн ахлагч, иргэдийн сайн дурын зөвлөлийн гишүүд болон иргэд оролцож, өөрсдийн санал, оролцоог ханган оролцож байна.
 
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%