Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-09

Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооноос дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд,  жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарыг дэмжих бодлого, төрийн үйлчилгээг танилцуулах зорилгоор уулзалтыг зохион байгуулж байна.

Тус уулзалтад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч, Хурлын хорооны гишүүн Ч.Мягмарсүрэн, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн Ерөнхий менежер О.Батбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Өлзийжаргал, Д.Алтантуяа, М.Оюун-Эрдэнэ нар болон 1-6 дугаар хороодын иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтад оролцсон хэлтэс, албадаас үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, холбогдох мэдээллийг өгч оролцогчдоос асуусан асуултад хариуллаа.

Энэхүү уулзалт нь хуваарийн дагуу 7,8,9,20-р хорооны иргэдэд  2023.03.13-ны өдрийн Даваа гарагт зохион байгуулна. Иргэд та бүхэн доорх хуваарийн дагуу уулзалтад идэвхтэй оролцоно уу.

- 7,20-р хорооны иргэд 13:00 цагаас 7-р хорооны Иргэний танхимд

- 8,9-р хорооны иргэд 15:00 цагаас 9-р хорооны Иргэний танхимд

Хурлын Ажлын Алба

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%