Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ЦАХИМ ГАДААД ПАСПОРТ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2023-03-15

         Цахим гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн албан ёсоор иргэдэд олгож эхэллээ. Үндэсний энгийн цахим паспортыг олгох үйл ажиллагаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр албан ёсоор эхэллээ.

          Тус үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын бүртгэлийн газрын дарга Б.Дэлгэрсайхан, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг нар оролцож мэдээлэл өглөө.

           Мөн цахим гадаад паспорт захиалсан иргэдэд паспортыг гардуулан өглөө.

            Цахим гадаад паспорт нь энгийн паспорт дээр байдаг паспортын дугаар, нэр, овог, төрсөн он сар өдөр, үндэс угсааны талаарх мэдээллийг багтаасан юм. Энгийн паспортоос ялгаатай нь бичил чип /microprocessor chip/-тэй бөгөөд энэ чипт таны хурууны хээ, зураг, гарын үсэг зэрэг мэдээллүүд хадгалагдсан байдаг.

            Цахим гадаад паспорт нь зөвхөн тусгай зориулалтын төхөөрөмжид уншигдах бөгөөд та хилийн шалган нэвтрүүлэхээр хилээр орсон гарсан тамга даруулалгүйгээр тусгай төхөөрөмжид уншуулан богино хугацаанд хилээр нэвтрэх боломжтой юм.

Энэхүү паспорт хил дээр үүсэх ачааллыг багасгах зориулалттайгаар олон улсад ашиглагдаж эхэлж байгаа гадаад паспортын шинэ хэлбэр юм.

           Цахим паспорт 48 хуудастай. Паспортын хуудсууд дээр Бурхан Халдун, Алтан-Овоо, Говь Гурвансайхан, Богд Хан, Сутай хайрхан гээд төрийн тахилгат хайрхдаас гадна монгол ахуйг харуулсан зурагнуудтай. Олон улсад ингэж улсаа сурталчилж мэдээллээр хангасан хуудсуудтай байдаг жишгээр хийгджээ.

Цахим гадаад паспортыг иргэд 82 мянган төгрөгөөр захиалах боломжтой юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%