Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2023-03-17

2022 онд аймгийн Хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөө, урианы жилд дэвшүүлсэн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэн ажлын амжилт гаргаж, орон нутгийн хийгээд салбарын хөгжлийг тогтвортой хангаж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг хошуучлан ажилласан амжилтаар Д.Алтанхуяг даргатай Аймгийн Биеийн тамир спортын газар, Б.Амарсанаа захиралтай “Тэнгэрийн долоон од” ХХК-ний хамт олон 2022 оны аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарлаа.
Мөн сүүлийн 3 жилийн ажлын үр дүнгээр салбарын тогтоосон стандартыг бүрэн хангалттай биелүүлж, 2022 онд аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй дүгнэгдэн ажлын амжилт нь тогтвортой өсөж буй тэргүүний ажилтан, албан хаагчдыг аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулсан байна. Үүнд:
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ТӨРИЙН ТҮШЭЭ”-ээр:
Чулуунбатын Сарангэрэл (Зуунмод сумын Засаг дарга)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧ”-аар:
Сандагдоржийн Эрдэнэцогт -(Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН АЖИЛТАН”-аар:
Зангадын Батцэнгэл (Аймгийн Прокурорын газрын Нягтлан бодогч)
Сэрэвжаагийн Гаадамба (Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Төв аймгийн газрын Ерөнхий нягтлан бодогч)
2022 “ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХУУЛЬЧ”-аар:
Б.Алтанхуяг(Аймгийн цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгиay эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТАН”-аар:
Гунгаасамбуугийн Наранмандах (УБЦТС ТӨХК-ийн Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан)
Гомбосүрэнгийн Чинбат (Зуунмод Төв-Чандмань ДЭХГ ОНӨҮГ-ын ажилтан)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ШУУДАН ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ САЛБАРЫН АЖИЛТАН”-аар:
Жүгдэрнамжилын Хонгорбаатар (“Төв” телевизийн сэтгүүлч, редактор)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “БАРИЛГАЧИН”-аар:
Осорын Алтанжаргал (“Төвцогт өлзийт” ХХК-ийн барилгачин)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛТАН”-аар:
Мөнхбатын Мөнх-Очир (Зуунмод сумын Хуваариа хөдөлмөр эрхлэгч)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН АЖИЛТАН”-аар:
Юндэнгийн Батбаяр (Төв АЗЗА ТӨХК-ийн замчин)
Сэрээтэрийн Лантуусүх (Аймгийн Засаг даргын Тамгын газрын жолооч)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ХӨДӨӨ АЖ АХУЙН АЖИЛТАН”-аар:
Чойжинжавын Ганчимэг (Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН АЖИЛТАН”-аар:
Галбадрахын Жаргалцэцэг (“Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨААТҮГ-ын захирал)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ҮЙЛДВЭРЛЭГЧ, БАЯЛАГ БҮТЭЭГЧ”-ээр:
Баяраагийн Хүрэлбаатар (“Нью прожект констракшн” ХХК-ийн захирал)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ХУУЛЬ ХЯНАЛТЫН АЖИЛТАН”
Болдын Хишигжаргал (Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “БАГШ”-аар:
Болдбаатарын Жавзандулам (Зуунмод сум Хүмүүн цогцолбор сургуулийн Түүх-нийгмийн ухааны багш)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ЭМЧ”-ээр:
Цэдэнсодномын Цэрмаа (Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотор, амбулатори тасгийн Дурангийн эмч)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ТАМИРЧИН”, “ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар:
Жамбалдоржийн Баярбат (Залуу зохион бүтээгч төвийн Нисэх загварын спортын багш, дасгалжуулагч)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “УЛСЫН БАЙЦААГЧ”-аар:
Лхагвасүрэнгийн Нямдаваа (Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч)
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-аар:
Дашжидын Бямбаханд (Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний албаны ажилтан)
Доржийн Нарантуяа (Зуунмод сумын Хот тохижуулах газрын ажилтан)
Лхамсүрэнгийн Батсайхан (Аймгийн Музейн мужаан, жижүүр)
Сангийн яамны 235 дугаар тогтоол “САНХҮҮ БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДЭГЭЭР:
Ширнэнийн Мөнхзул (Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны мэргэжилтэн)
Төрийн дээд одон медалиар шагнагдсан ахмад буурлууд, төрийн албан хаагчид, иргэд, аймгийн 2022 оны Хөдөлмөрийн аваргууддаа баяр хүргэж эрүүл энх аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%