Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА

2023-03-17

         Яг одоо /2023.03.17/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хороо эрхлэх асуудалд хамаарах дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээний тайлан, үр дүн болон Үйлдвэрчний Эвлэлийн хорооны үйл ажиллагаатай танилцах асуудлуудын хүрээнд хуралдаж холбогдох санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

        Тус хуралдаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, тус хороодын гишүүд, холбогдох албад, хэлтсийн дарга, албан хаагчид оролцож байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%