Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗУДЫН ЭРСДЛИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

2023-03-17

Аймгийн хэмжээнд 2022-2023 оны өвөлжилт хүндэрч аймгийн нийт нутгаар 11-р сараас цас их хэмжээгээр орж, цасан бүрхүүл тогтож тал газартаа 18-31 см, хунгар газартаа 60-90 см цас орж мал аж ахуйн өвөлжилт хүндэрсэн.
Иймд хаваржилт хүндрэх өндөр эрсдэл бүхий сумдад аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ-аас “Зудын эрсдлийн хариу арга хэмжээ”-ний хүрээнд Дэлхийн зөн ОУБ-ын Төв Орон нутгийн хөтөлбөртэй хамтран “Хамтдаа давъя” аян өрнүүлж Зуунмод, Баянчандмань, Борнуур, Жаргалант сумдын 200 малчин өрхөд малын уурагжуулсан тэжээлийн тусламж үзүүлээд байна.
Тусламжаар нэг өрхөд 200кг уурагжуулсан тэжээлийг олголоо. Цаашид Дэлхийн зөн ОУБ-ын төсөл хэрэгждэг сумд болох Сүмбэр, Батсүмбэр сумдын 80 малчин өрхөд мөн энэхүү тусламжийг олгохоор төлөвлөн ажиллаж байна

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%