Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-17

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сумдын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах 5 сумдын бүсчилсэн сургалтыг Алтанбулаг суманд зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь Хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, хамтарсан багийн гишүүдэд кейс менежмент хийх үе шат, кейс файл бүрдүүлэх, гишүүдийн ур чадварыг сайжруулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.
Сургалтад Алтанбулаг, Баян-өнжүүл, Баянцагаан, Бүрэн, Дэлгэрхаан 5 сумдын нийт 43 албан хаагч хамрагдлаа.
Хүүхэд хамгааллын зөвлөх, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө “Галт шувуу холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Дуламсүрэн “Кейс менежмент” сэдвээр багц сургалтыг өгж, насанд хүрэгчдийн суралцах арга зүй, дидактик, заах арга зүйд тулгуурласан нь онцлог байлаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%