Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХI ХУРАЛДААНЫГ УГТАЖ ХОРООД ХУРАЛДАЖ БАЙНА

2023-03-29

Аймгийн ИТХ-ын XI хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болно.
Хуралдаан болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Хороодын хуралдаануудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.
Энэ үеэр:
Нээлттэй Ховд хөтөлбөр батлах тухай
Малын эрүүл мэнд дэд хөтөлбөр батлах тухай
Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай
Хөшөөт хөгжил санг татан буулгах тухай
Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр батлах тухай
Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
Өмчийн харилцааны тухай
Хилийн цэргийн 0130 дугаар ангийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнуулахаар уламжлах тухай
Нэрэмжит болгох тухай
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн тухай асуудлуудаар хуралдаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%