Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОВДЫН ОХИД, ХӨВГҮҮДИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД “БАРУУН БҮСИЙН ИДЭРЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА" БОЛЛОО

2023-03-15

"Баруун бүсийн Идэрчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 13-16-ний өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд баруун таван аймгийн эрэгтэй, эмэгтэй 12 багийн 150 гаруй тамирчин оролцож 84 багц медалийн төлөө өрсөлдөв.
Тэмцээний дүнгээр Эрэгтэй баг тамирчдаас
1-р байрт Ховд аймгийн хөвгүүдийн баг шалгарч Алтан медаль
2-р байр Баян-Өлгий аймгийн хөвгүүдийн баг шалгарч Мөнгөн медаль
3-р байр Завхан аймгийн хөвгүүдийн баг шалгарч Хүрэл медаль
Эмэгтэй:
1-р байр Ховд аймгийн охидын баг шалгарч Алтан медаль
2-р байр Говь-Алтай аймгийн охидын баг шалгарч Мөнгөн медаль
3-р байр Завхан аймгийн охидын баг шалгарч Хүрэл медаль тус тус хүртлээ.
Мөн Хөвгүүдээс:
Шилдэг довтлогчоор Баян-Өлгий аймгийн тамирчин З.Алтанбек
Шилдэг хамгаалагчаар Завхан аймгийн тамирчин Б.Пүрэвдорж
Шилдэг холбогчоор Ховд аймгийн тамирчин Д.Мөнх-Эрдэнэ
Охидоос:
Шилдэг довтлогчоор Говь-Алтай аймгийн тамирчин Б.Бадамцэцэг
Шилдэг хамгаалагчаар Увс аймгийн тамирчин Т.Ану
Шилдэг холбогчоор Ховд аймгийн тамирчин П.Номин-Эрдэнэ нар шалгарсан юм.
Тэмцээний эхний 3 байрт шалгарсан баг тамирчид 3-р сарын 27-ноос 4-р сарын 3-ны өдрүүдэд Хэнтий аймагт болох “Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхтэй болж байна.
Нийт баг тамирчдадаа амжилт хүсье

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%