Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХI ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2023-03-30

Аймгийн ИТХ-ын XI хуралдаан өнөөдөр /2023.03.30/ төлөөлөгчдийн 56.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар:
✅Нээлттэй Ховд хөтөлбөр батлах тухай
✅Малын эрүүл мэнд дэд хөтөлбөр батлах тухай
✅Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай
✅Хөшөөт хөгжил санг татан буулгах тухай
✅Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр батлах тухай
✅Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
✅Өмчийн харилцааны тухай
✅Хилийн цэргийн 0130 дугаар ангийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнуулахаар уламжлах тухай
✅Нэрэмжит болгох тухай
✅Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн тухай
✅ Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой эсэх талаар санал хүргүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%