Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэний зөвлөл хуралдлаа

2023-03-31

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдлаа.
Энэ удаагийн Иргэний зөвлөлийн ээлжит хурлаар Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.6.1-д заасан Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвөөс бусад төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, санал өгөх гэсэн Иргэний зөвлөлийн бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Цагдаагийн газрын 2022 оны төсвийн зарцуулалт, санхүүгийн ажлын тайланг хэлэлцэж санал, зөвлөмж өглөө. Мөн тус зөвлөлөөс 2023 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэж гишүүдээс санал авлаа.
Иргэний зөвлөлөөр хэлэлцсэн асуудлуудын хүрээнд өгөх санал, зөвлөмжийг холбогдох газруудад албан бичгээр хүргүүлэх юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%