Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОРОН НУТГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙГ ГУРВАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛНА

2023-04-06

Энэ онд болох Орон нутгийн нөхөн сонгууль зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог аймгийн ИТХ-ын ээлжит бус 4 дүгээр хурлын 08 дугаар тогтоолоор байгуулж, анхны хурлаа хийлээ.
Уг хурлаар 4 асуудал хэлэлцсэнээс аймгийн Сонгуулийн хороо байгуулсан тухай тогтоолыг хорооны дарга Ч.Жавзанпагма танилцууллаа. Мөн “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийн дагуу Бүрэн, Өндөрширээт, Заамар сумдад орон гарсан 8 төлөөлөгчийн нөхөн сонгууль зохион байгуулах ажлыг хэлэлцэж, СЕХ-оос өгсөн зөвлөмжийн дагуу цаг хугацааны хуваарьт заасан ажлууд болон сумдыг гишүүдэд хуваарилан хариуцуулав.
Нөхөн сонгууль 6-р сарын 18-нд зохион байгуулагдана.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%