Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭД ГАР УТСААРАА ДАМЖУУЛАН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНД САНАЛ ӨГӨХ БОЛОМЖТОЙ.

2023-04-06

        “Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн өгөх хариуцлагыг бэхжүүлэх нь” (MASAM II) төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтын апликейшнаар дамжуулан иргэдээс санал авах үйл ажиллагааг Төр, захиргаа, хууль, хяналтын байгууллагууд болон хэлтэс агентлагуудад хийж байна.

     Тус гар утасны апликейшныг татсанаар төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцахаас гадна төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээнд санал өгөх боломжтой.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%