Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Турк улсад туслах хандивын аян зохион байгууллаа.

2023-04-06

Аймгийн Улаан загалмайн хорооноос зарласан Турк Сирийн иргэдэд туслах хандивын аянд 11 байгууллага 142 иргэн нэгдэж 838000 /Найман зуун гучин найман мянган/ төгрөгний хандивыг цуглуулан аймгийн Улаан загалмайн хороонд шилжүүллээ.
Хандивын аяныг 2023 оны 2 сарын 16 ны өдрөөс хойш зарлаж төрийн болон орон нутгийн өмчит, төрийн бус байгууллага, иргэдээс нийт 838.000 төгрөгний хандив цугларсан байна
Хандивын аянд нэгдэж хүмүүнлэгийн үйлсд хувь нэмрээ оруулсан та бүхэнд баярлалаа. Буян буцаж ирэхдээ бороо шиг асгардаг гэдэг Та бүхний ажил үйлс үргэлж бүтэмжтэй байх болтугай.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%