Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХОС БИЧИГТЭН” ДЭД ХӨТӨЛБӨР 2025 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖИНЭ.

2023-04-11

Монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг ард иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцөлийг бий болгож, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгох зорилго бүхий “Хос бичигтэн” хөтөлбөрийг Баян-Өлгий аймгийн ИТХ-аас баталсан.
 
Монгол хэлний тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоол, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлд туссан “Хос бичигтэн” дэд хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлэх юм байна.
 
Хөтөлбөрийн хүрээнд үндэсний бичгийн сургалтын болон хэрэглээний орчныг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн үндэсний бичиг сурах болон хэрэглээний чадварыг сайжруулах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдэд үндэсний бичгийг албан ба албан бус сургалтаар зааж сургах ажлууд өрнөнө.
 
“Хос бичигтэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг зорилгодоо нийцүүлэн хийж, шалгуур үзүүлэлтийн дагуу зардлыг нарийвчлан тооцож жил бүрийн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхээс гадна иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс санхүүгийн дэмжлэг нээлттэй байх аж.
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%