Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН XV ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2023-04-13

 

2023 оны 04 сарын 12-ны өдрийн 10:00 цагт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XV хуралдаан цахимаар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Ашигт малтмалын сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал авах тухай
2. Шилэн дансны тухай хуулийн 2022 оны хэрэгжилтийн тухай
3. 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын тухай
4. Орон нутгийн өмчит газруудын 2022 оны тайлангийн тухай
5. Орон нутгийн өмчийн асуудал
6. “Булган Мээж” ОНӨХХК-ий хөрөнгө бэлтэх болон бусад асуудлын тухай
7. Бүрэнгийн нурууг улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах болон Гурванбулаг сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
8. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай
9. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 01 сарын 22-ны өдрийн 18 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай
 
Мөн Бүрэгхангай болон Хишиг-Өндөр сумын түүхт 100 жилийн ой тэмдэглэх товыг тогтоолоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%