Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН БОСГОН ДЭЭР "ДАРХАН БЭР"-ҮҮД ТОДОРЛОО

2023-03-07

🔰 Өнөөдөр Монголын Гэр Бүлийг Алдаршуулах Төвийн удирдах зөвлөлийн шийдвэрээр Монголын мянга мянган ээжүүдээс онцгойлон шалгарч, удам судрынхаа нэр хүндийг өндрөөс өндөрт өргөж, олон сайхан хөвгүүдийг төрүүлсэн Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн Д.Пагма нь 5 хүү, Д.Чинбат нь 3 хүү, О.Лхамжав нь 4 хүү, 3 дугаар хорооны иргэн Г.Мөнх-Эрдэнэ нь 3 хүү дараалан төрүүлсэн тул "ДАРХАН БЭР" хүндэт тэмдэг авсныг Налайх дүүргийн Засаг даргын Орлогч Н.Мандуул, Гавьяат багш Ц.Тунгалаг нар гардуулан өглөө.
 
🔰Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар Сайд С.Амарсайханы гарын бэлгийг гардуулан өгч, баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүссэн юм.
 
ТА БҮХЭНДЭЭ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%