Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ГАЛ УНТРААХ, АВРАХ 28 ДУГААР АНГИЙН ГАЛ СӨНӨӨГЧ СОЛОНГОС УЛСАД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

2023-03-28

✅Солонгос улсын Гёнги мужийн Галын албаны академид Гал сөнөөгч, аврагчийн мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 10 албан хаагч хамрагдахаар шалгарсаны дотор Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Цэрэндоржийн Түвшинжаргал шалгарч, дүүргээ төлөөлөн оролцохоор боллоо.
 
✅Ц.Түвшинжаргал нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагчаар 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2023 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-д Тэргүүн байр, 2023 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-д Тэргүүн байр тус тус эзэлж байсан, дүүргийн тэргүүний залуучуудын төлөөлөл юм.
 
✅Дүүргийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга П.Нарантуяа онгоцны зардалд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасны хүрээнд "БАТЛАМЖ"-ийг өнөөдөр зөвлөлийн дэд дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%